Тавтай морилно уу!

hogjim ba duunii tuhai

2009 оны хамгийн мэдүүштэй сэтгэл зүйн арван судалгаа

2010-03-02, 03:00

2009 онд сэтгэл зүйн болон неврологийн  маш олон судалгаа хийгдсэн. Доор дурдах 10 судалгааг хамгийн амьдралд хэрэгтэй бөгөөд мэдүүштэй гэж үзлээ.
1. Хэрвээ та ямар нэгэн үнэтэй зүйл авах болон дурсамжтай цагаа өнгөрөөх боломж хоёроос сонгох шаардлага гарвал цагаа зугаатай өнгөрүүлэхийг илүүд үзээрэй.Сан Францискогийн их сургууль дээр хийсэн судалгааны дүнд таны хийж байгаа зүйлс чинь худалдаж авах эд зүйлсээс чинь хамаагүй илүү аж жаргал өгдөг байна. Үүнд хоёр шалтгаан байдаг байна. Эхлээд бидний дасах чанар бөгөөд ямар нэгэн зүйлийг худалдаж аваад хэдэн долоо хоногийн дараа хүсэл буурах болон нөгөө нь туршлага буюу өөрийн болгохоос илүүтэйгээр энэ нь харилцааг сайжруулж байнгийн өөрчлөгдөж байдаг нь онцлог байна.
2. Эхний сэтгэгдэл үнэлэмж дээр суурилдаг. Байгалийн Неврологийн тэмдэглэл сэтгүүл дээр нийтлэгдсэнээр сэтгэгдэл кодлож үлдээх явцад хамгийн их ажилладаг тархины хоёр хэсэг буюу amygdala болон posterior cingulate cortex нь сэтгэл хөдлөлөөр итгэл үүсч түүнээс эди...

Дэлгэрэнгүй...

Нийт эрэлт, нийт нийлүүлэлт /тест бодлого дасгал/

2010-02-28, 15:40

1.     Нийт эрэлтийн муруй нь баруун тийш шилжилт хийх нь юуг тусгаж чадах

  вэ?

а) Үнийн түвшин ба бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ нэгэн зэрэг өссөнийг.

б) Бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөөгүй үед, үнийн түвшин өссөнийг.

в) Үнийн түвшин өсч, бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ буурсныг

д)  Өмнөх бүх хариулт буруу

2      Нийт эрэлтийн муруй нь баруун ба зүүн тийш шилжилт хийх үр дүн адилхан гэвэл:

а) Энэ шилжилт  нийт нийлүүлэлтийн муруй нь хэвтээ хэрчим дээр

явагдана.

б) Энэ шилжилт нь нийт нийлүүлэлтийн муруйн босоо хэрчим дээр явагдана.

в) Энэ шилжилт нь нийт нийлүүлэлтийн муруйн завсрын хэрчим дээр явагдана.

г)  Эдийн засаг нь зогсонги байдалд байна.

д)  Өмнөх бүх хариулт буруу.

3      Хэрэв үнэ өсч, үйлдвэрлэлийн хэмжээ буурч байвал энэ нь дараах шалтгаантай холбоотой:

а) Нийт эрэлтийн муруй баруун тийш шилжсэнтэй.

б) Нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй.

в) Нийт нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй.

г) Нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш ...

Дэлгэрэнгүй...

Макро эдийн засгийн тогтворгүй байдал. Ажилгүйдэл ба инфляци / бодлого дасгал, тест, асуулт, хариу /

2010-02-28, 15:28

1.   Дор дурьдсан хүмүүс нь ажил эрхлэлт болон ажиллах хүчинд хандах 

                            хандлагын үүднээс авч үзвэл дараах 3 бүлэглэлтийн алинд нь хамаарагдах вэ?

-          ажил эрхэлж буй хүмүүс (Аэ)

-          ажилгүй хүмүүс (Аг)

-          ажиллах хүчний бүрэлдэхүүнд ордоггүй хүмүүс (АХб.о)

 

а)  Өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан ажилчин

б)  Хагас ажлын дэглэмд шилжсэн ажилчин

в)  Эрүүл мэндийн улмаас цаашид ажиллаж чадахгүй болсон багш

г)  Урт хугацааны турш ажил хайгаад олохгүй учраас цаашид ажил хайхаа больсон ажлаас халагдсан хүн

д)  Их дээд сургуулийн өдрийн ангид сурч буй оюутан

е)   Их дээд сургуулийн оройн ангид сурч буй автомеханик

ж)  Зөвхөн гэрийн ажил хийдэг, гэрийн ажилтай эзэгтэй

з) Ажлын хагас цагаар номын санчаар ажилладаг гэрийн ажилтай эзэгтэй

2.      Хүснэгт 2.1-д нэг дэх болон тав дахь жилийн хөдөлмөрийн нөөцийн болон ажил эрхлэлтийн тухай тоо мэдээ өгөгджээ.   /мянган хүн/

                                                   Хүснэгт 2.1

 

Нэг дэ...

Дэлгэрэнгүй...

Худалч хүмүүсийг хэрхэн яаж таних вэ?

2010-02-28, 15:23

Янз бүрийн зорилгоор хүмүүс худал хэлдэг. Зарим үед худал ярих нь тустай ч гэдэг. Гэхдээ л худал үг, яриа нь хүнийг төөрөгдүүлэх, буруу ойлголт төрүүлэх зэрэг сайнаасаа илүү муу үр дагавартай болох нь тодорхой.
Шинж тэмдэг нэг. Худал ярьсандаа зэмлүүлсэн хүмүүс үүнийгээ цайруулахын тулд бүх хүчээ дайчилдаг. Тэд бий болсон нөхцөл байдлыг яршигтай удаан, шаргуу хэлэлцэхэд бэлэн байдаг. Худал яригчид сэдвээсээ хазайж, түргэн өөрчлөхийг эрхэмлэдэг.
Учир нь баригдах аюул буйг мэдэрдэг.
Шинж тэмдэг хоёр. Нарийн ширийн детальд анхаар. Тодорхой баримт, дэлгэрэнгүй үйл явдлын талаар гацаж, будилан ярьж байгаа хүний ярианд бүү итгээрэй. Ерөөсөө тийм зүйл болоогүй байх магадлал өндөртэй.
Шинж тэмдэг гурав...

Дэлгэрэнгүй...

Макро эдийн засгийн тогтворгүй байдал. Ажилгүйдэл ба инфляци / онол /

2010-02-28, 15:23

Зах зээлийн тогтолцоонд эдийн засгийн тогворгүй байдал нь түүний мөчлөгт хөгжил, ажилгүйдэл, үнийн өсөлт зэрэг хандлагаар илэрдэг. Зарчмын хувьд эдийн засгийн мөчлөг нь  уналт, зогсонги байдал, өрнөлт, сэргэлт гэсэн үе шатыг өөртөө багтаах бөгөөд гэвч эрчимжилт үргэлжлэх хугацаа нь түүний хөгжлийн тодорхой нөхцөл байдлаас хамаардаг. Зах зээлийн эдийн засгийн мөчлөгт хөгжлийн шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Ихэнх эдийн засагчид, ялангуяа Дж.М.Кейнсийн дараагаар үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн өсөлт бууралт нь нийт зардал, түүний өөрчлөлтийн хэмжээнээс шалтгаалдаг гэж үзэх болжээ. Ажилгүйдэл нь мөчлөгийн, шилжилтийн, бүтцийн хэлбэрээр илэрдэг. Зах зээлийн тогтолцооны үйлчлэлийн хувьд авч үзвэл сү...

Дэлгэрэнгүй...

Үндэсний тооцооны систем, түүний үзүүлэлтүүдийг тооцох нь / бодлого дасгал, тест, хариу /

2010-02-28, 15:18

Дасгал

 

1.     Хүснэгт 1.1 дээр АНУ-ын гурван жилийн (тэрбум доллараар) нэрлэсэн ҮНБ-ний хэмжээг харуулсан тоо мэдээ өгөгджээ.

Он

Нэрлэсэн

ҮНБ

Үнийн индекс

(хувь)

Бодит

ҮНБ

 

1929

1933

1939

104

56

91

121

91

100

-

-

-

 

 а). Дээрх 3 жилийн аль нь суурь он бэ?

б). 1929-1933 онуудад үнийн түвшин хэрхэн яаж  өөрчлөгдсөн бэ?

в). 1933-1939 онуудад үнийн түвшин хэрхэн өөрчлөгдсөн бэ?

г). Жил бүрийн бодит ҮНБ-ийг тооцно уу. ҮНБ-ний дефлятор ба инфляторыг ямар тохиолдолд та ашигласан вэ?

 

2.     Хүснэгт 1.2 дээр өгөгдсөн тоо мэдээг ашиглан дараах үзүүлэлтүүдийг тооцоолно уу.

а) Орлогоор тооцсон ҮНБ-ний хэмжээ.

б) Зарлагаар тооцсон ҮНБ-...

Дэлгэрэнгүй...

Нийт эрэлт, нийт нийлүүлэлт / онол /

2010-02-28, 14:57

Эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн  үндсэн загвар нь нийт эрэлт (AD) ба нийт нийлүүлэлт (AS)хоёрын тэнцвэрээр дамжин илэрхийлэгдэнэ.

            Нийт эрэлт гэдэг нь үнийн дурын боломжит түвшинд хэрэглэгчдийн худалдан авахад бэлэн байгаа үндэсний үйлдвэрлэлийн бодит хэмжээтэй тэнцэх эдийн засгийн цогц нэгтгэл мөн. Нийт эрэлтийн загварыг график дээр дүрслэн харуулбал үнийн түвшин ба үндэсний бүтээгдэхүүнийг худалдан авах бодит хэмжээ хоёрын хоорондох хамаарлыг харуулсан сөрөг налалттай муруй байна. Үндэсний нийт бүтээгдэхүүний хэрэглээний (худалдан авалтын ) өөрчлөлтөнд үнэ ба үнийн бус хүчин зүйлс нөлөөлнө. Үнийн хүчин зүйлсийн нөлөөлөл нь бараа үйлчилгээний нийт эрэлтийн хэмжээний өөрчлөлтөөр дамжин тодор...

Дэлгэрэнгүй...

I сэдэв. Үндэсний тооцооны систем, түүний үзүүлэлтүүдийг тооцох нь/ онол /

2010-02-28, 13:27

Улс орны эдийн засгийн байдлын шинжилгээ нь бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн хэмжээ, үндэсний орлого, нийгмийн орлого ба зарлагын бүтцийг тусгадаг үндэсний тооцооны системд тулгуурладаг. Үндэсний нийт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлдог үндсэн үзүүлэлт бол үндэсний нийт бүтээгдэхүүн буюу цаашид ҮНБ гэе. ҮНБ нь жилийн турш эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүх эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Ингэхдээ, үйлдвэрлэлийн бус бүхийл  үйл ажиллагааг (санхүүгийн болон, эцсийн бүтээгдэхүүнийг дахин борлуулахтай холбогдсон) хасаж тооцно. ҮНБ- ийг тооцохдоо цаашид дахин боловсруулсан болон дахин худалдах зориулалт бүхий завсрын бүтээгдэхүүнийг тооцдоггүй. Энэ нь үйлдвэр...

Дэлгэрэнгүй...

Холерикууд тураах эм, хоолны дэглэмийг их туршдаг

2010-02-28, 12:53

Хүмүүс бид бие биетэйгээ огт адилгүй, өөр өөр. Тиймээс бүх хүмүүсийг нэг л аргаар аз жаргалтай байлгах боломжгүй. Үүнийг шинжлэх ухаан, одон орон, сэтгэл судлал, түүхийн туршлагаар баталсан. Энэ нь амьдралын хэв маяг, эрүүл мэндэд ч хамаатай. Тэгэхээр хүн бүр өөр өөрийн гэсэн хооллох арга барилтай байх хэрэгтэй.
Сэтгэлзүй, биологийн үүднээс хоолыг авч үзвэл:
Долоогоос дээш насны хүмүүсийг болжмор ба ууль гэж хоёр хэсэгт хуваадаг. Энэ хоёр хэсэгт зориулан сэтгэл судлаачид, эмч нар тусгай зөвлөгөө боловсруулжээ. Тэд болжмор, уулинуудын хоол идэх хүслийг био хэмнэлийн хувьд ангилан хуваасан байна.
Болжморуудын хоолны дуршил үдээс өмнө нэмэгддэг бол уулинуудынх үдээс хойш идэвхиждэг.
Уулинууд оройн хоолоо заавал идэх хэрэгтэй. Өглөөд А, С, В-ийн бүлгийн витамин хэрэглэхээ мартаж болохгүй. Харин орой мэдрэлийн системээ бэхж...

Дэлгэрэнгүй...

Таны мэдрэл сэтгэл хэвийн байна уу?

2010-02-28, 00:34

“Энэ зууны өвчин” гэгддэг адгуу цухалдуу байдлаас болж бид ямагт сэтгэлийн зовиуртай байх болжээ. Өдөр тутам сэтгэл зовоосон явдалд бид яавал автагдахгүй байх вэ? Тийм эгзэгтэй мөчийг бид хэр зэрэг давж өнгөрөөж чадах вэ? Энэ асуултанд багцаалсан ч гэсэн хариу өгсөнөөр таны мэдрэл хэр байгааг мэдэж болохсон.
Та дараах асуултад “Тийм ч их биш”, “Маш их”, “Огт цочирддоггүй” гэсэн хариултыг өгч уурладаг эсэхээ мэднэ. Унших гэсэн сониныг чинь базаад хаячихсан байвал Ахимаг насны эмэгтэй залуухан бүсгүй шиг хувцаслачихсан бол Пиг дүүрэн хүнтэй автобусанд өөр хүн тантай нүүр тулан ярихад Г...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

Мөнгө хялбар олох арга(internet)

Хэрэв зураг ажиллахгүй бол энэ : http://www.fineptc.com/index.php?ref=jason55 Дээрх зурган дээр ...

Bx feat BeBe-haana baina

Clipiig yzehiig hysvel http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8H4L7JNr_s8#! ene ...

Rokit bay-Neg udriin khaan toglolt

Togloltiin talaarh medeellig ene link ni deer darj yzzen yy http://www.youtube.com/watch?feature=pla...

2010 oны шилдэг 30 нь font

График дизайнер болон photoshop хэрэглэдэг залуусдаа зориулаад 2010 оны шидэг 30 font танилцуулж бай...

Coldplay Хамтлагын тухай

За бидний мэдэх Coldplay гэж хамтлаг байдаг. Маш гоё гоё дуунуудтай ер нь л их гоё хамтлаг шүү д...

Tavtai moril nuu

Ta manai blogt orsonoor syyliin yeiin bichleg bolno shine garj bga medee medeeleliig olj awah bolomj...

Les Twins 2

Modern hev mayagiin duund sn byjigelj b.a...

Les Twins 1

neg reclam mayagiin yumand byjiglsen bas zevyynl hdulj b.a taalan soyorhooroi...

Les Twins

Ynen tasarhai byjigldeg zaluus shyy bi shytdeg yum ...

Roket Bay - Bid 2

...

Girls Generation- The boys

...

gd and top High High

Co-o-L ...

Roxorloops beatbox part2

Co-o-L ...

Roxorloops beatbox part1

Co-o-L ...

[M/V] G-DRAGON - 少年よ (A YO) [HD]

rook ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 62551 дахь зочин боллоо. Баярлалаа :-)